Үндсэн агуулга руу шилжих
Esim Mongolia лого
  • Нүүр
  • Бүх ESIM
  • Суулгах заавар
  • Асуулт хариултASK
  • Холбоо барих
QR код имэйлээр шууд · qPay-ээр төлнө
Esim Mongolia лого
Account
Нүүр / Асуулт хариулт

Асуулт хариулт

Таны утас eSIM дэмжих эсэхийг шалгах заавар

Төхөөрөмж тус бүрт 2 арга үзүүлж байна. 

iOS систем (iPhone, iPad)

Арга 1:

iPhone Settings > Cellular цэсээр ороход Add eSIM (эсвэл Add cellular plan) гэсэн сонголт байвал eSIM дэмжинэ гэсэн үг. iPhone XS, iPhone XS Max, iPhone XR болон түүнээс хойших ихэнх загварууд дэмждэг.

Арга 2:

Зарим утас үйлдвэрлэгдэхдээ eSIM-тэй үйлдвэрлэгддэг боловч тухайн улс болон операторын шаардлагаар eSIM хэсгийг идэвхгүй болгодог тул Арга2 болон Арга1-г давхар үзнэ үү.

Android системтэй төхөөрөмжүүд (Samsung буюу android төхөөрөмжүүд)

Арга 1:

Settings > Connections-SIM card manager гэсэн цэсэнд Add mobile plan гэсэн цэс идэвхтэй байвал дэмжинэ. S20, 21, 22, Note 20 Fold, Flip-ийн сүүлийн загваруудаас зарим нь дэмждэг. Ихэнх нь дэмждэггүй тул сайн шалгана уу

Арга 2:

Гар утасны дуудлага хийх хэсэгт *#06# оруулах. EID********* гарч ирвэл таны утас дэмжинэ.

Зарим утас үйлдвэрлэгдэхдээ eSIM-тэй үйлдвэрлэгддэг боловч тухайн улс болон операторын шаардлагаар eSIM хэсгийг идэвхгүй болгодог тул Арга2 болон Арга1-г давхар үзнэ үү. 

eSIM QR код суулгах заавар

Анхаарах зүйлс 

– eSIM-г та WiFi бүхий орчинд уншуулахыг анхаарна уу. Та аялал эхлэхээс өмнө QR кодоо Монголд уншуулж СИМ-ээ суулгаж бэлдэх боломжтой.

– Тухайн аялах улсдаа очоод шинэ суулгасан СИМ-ээс интернет авах болон Data Roaming гэсэн тохиргоог (ON болгож) асааснаар интернет ажиллаж эхлэнэ.

– Гар утас хамгийн ихдээ 2 SIM ажилладаг тул бусад SIM-ээ түр авах эсвэл унтраах. Жич: Суулгасны дараа өөрийн нэг SIM-ээ буцааж асааж болно. Таны өөрийн утасны дата ажиллах магадлалтайг анхаарна уу. Хэрвээ та андуурч өөрийн утасны датаг ажиллуулж төлбөр гарсан тохиолдолд манайх хариуцах боломжгүй болно.

– eSIM-г зөвхөн тухайн нэг төхөөрөмжинд л суулгах боломжтой бөгөөд дахин өөр утсанд суухгүй.

– Гадаадад очоод тодруулах зүйл гарах магадлалтай байдаг тул манай хэрэглэгчийн зөвлөх 7000-0140 дугаар бүхий WeChat болон Viber-г бүртгэн авч явахыг зөвлөж байна.

Суулгах заавар

Та доорхи зааврийн дагуу eSIM суулгах бөгөөд суулгасан eSIM-нийхээ data болон data roaming-г нээсний дараа интернэт идэвхжинэ. /таны бусад СИМ хамаагүй/

iPhone:

Аялалын дата SIM-ний QR уншуулахаас өмнө бусад SIM картуудаа түр OFF болгох нь таныг тохиргоо хийхэд илүү хялбар байх болно.

1. QR Код уншуулах. /eSIM суулгахад интернет орчин шаардлагатай байдгийг анхаарна уу/

-Settings->Cellular->Add eSIM утасны камераар QR уншуулах. /iOS 17-оос өмнөх хувилбарууд зөвхөн камер ашиглаж QR уншдаг/

/Зарим тохиолдолд eSim Cannot Be Added гэж гарч ирэх бөгөөд ингэсэн тохиолдолд утсаа унтрааж асааж дахин оролдоно уу. Хэрэв дээрхи үйлдэлийг хийсэн ч дахин тус алдаа гарвал eSim таны утсанд аль хэдийн суусан байх магадлалтай тул та утасныхаа SIM-ний жагсаалтыг шалгана уу/

2. Дата роуминг асаах:

-Settings->Cellular->Манай SIM-г сонгож->Data roaming ON болгох

3. Нэгээс олон SIM-тэй бол манай SIM-г ашиглаж дата авахаар тохируулах:

-Settings->Cellular->Cellular data->Манай SIM-ийг сонгох.

4. Нэмэлт тохиргоо /Манай ажилтан зөвлөөгүй бол хийж болохгүй/

-Settings->Cellular->Манай SIM-г сонгож->Network selection Auto горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгох.

Та доорхи зааврийн дагуу eSIM суулгах бөгөөд суулгасан eSIM-нийхээ Data болон Data roaming-г нээсний (ON болгох) дараа интернэт үйлчилгээ идэвхжинэ.

5.Дата хэрэглээ: Хэрэглэгч өөрийн гар утаснаас дата хэрэглээгээ хянах боломжтой. -Settings->Cellular->Current Period Roaming — таны хэрэглээ харагдана

Хийгдэх тохиргоо

Android утсанд:

 Аялалын дата симийг утсандаа хийхээс өмнө бусад симээ түр OFF болгох нь таныг тохиргоо хийхэд илүү хялбар байх болно./Заавал биш/

1. QR Код уншуулах. /eSIM суулгахад интернет орчин шаардлагатай байдагыг анхаарна уу/

-Settings->Connections->Sim card manager->Add eSIM /mobile plan/  гэж ороод утасны камераар QR уншуулах. Эсвэл утсандаа хадгалсан QR кодыг Gallery товчыг дарж уншуулах боломжтой.

2. Дата роуминг асаах:

-Settings->Connections->Mobile network->Data roaming 

3. Нэгээс олон симтэй бол манай симнээс дата авахаар тохируулах:

-Settings->Connections->SIM card manager –>Preferred SIM card талбараас манай симийг сонгох

4. Нэмэлт тохиргоо /Ажилтан зөвлөөгүй бол хийж болохгүй/

-Settings->Connections->Mobile networks->Network operators –>Авто горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгосны дараа Airplane mode асааж унтраагаад сүлжээ хайж дуустал түр хүлээнэ үү.

Хийгдэх тохиргоо

eSIM QR код гэж юу вэ?

QR код нь таны eSIM-ийг утсанд татаж суулгах холбоос юм. Утасны камераар уншуулахад eSIM профайл автоматаар суулгагдана.

QR кодыг уншуулах боломжгүй бол имэйлд ирсэн кодыг гараар оруулж суулгаж болно (Суулгах заавар).

Анхаар: QR кодыг зөвхөн нэг удаа, нэг утсанд ашиглах боломжтой.

eSIM-ээ хэзээ худалдаж авбал зүгээр вэ?

Аялалд гарахаасаа өмнө, Монголд байхдаа худалдаж аваад Wi-Fi-тай газар суулгахыг зөвлөж байна. Ингэснээр очсон даруйдаа интернэттэй болно.

Суулгасан eSIM-ийн хугацаа очсон улсдаа сүлжээнд холбогдох хүртэл эхлэхгүй тул эрт суулгахад алдагдах зүйлгүй.

eSIM багцын хугацаа хэзээ эхлэх вэ?

Багцын хугацаа очсон улсдаа сүлжээнд анх холбогдсон мөчөөс эхэлнэ. QR кодыг уншуулж суулгахад хугацаа эхлэхгүй.

Худалдан авснаас хойш 180 хоногийн дотор ашиглаж эхлэх шаардлагатай.

Дата үлдэгдлээ яаж шалгах вэ?

eSIM-ийн QR код ирсэн имэйлийнхээ ногоон «📊 Дата үлдэгдлээ шалгах» товчийг дарна (өмнө ирсэн имэйлд «энд дарж нээнэ үү» гэсэн холбоос). Нээгдсэн хуудсаас Check Usage-г дарахад үлдсэн дата (Remaining Data) болон хоног (Remaining Validity) харагдана. Мэдээлэл 1 цаг орчим хоцорч шинэчлэгддэг.

Бүртгэлтэй бол Бүртгэл → Захиалгууд → Дата шалгах товчоор мөн шалгаж болно.

Утаснаасаа хэр их дата хэрэглэснээ харах: iPhone — Settings → Cellular, Android — Settings → Network & internet → SIMs.

Асуулт гарвал 7000-0140 дугаараар холбогдоорой.

Дата дуусвал яаж нэмэх вэ?

Дата дуусвал шинэ eSIM суулгах шаардлагагүй. Одоогийн eSIM-дээ шууд дата нэмж болно.

1. eSIM-ийн QR код ирсэн имэйлийнхээ цэнхэр «➕ Дата нэмэх» товчийг дарна. Бүртгэлтэй бол Бүртгэл → Захиалгууд → Дата нэмэх.
2. Нэмэх багцаа сонгоод qPay-ээр төлнө.
3. Төлбөр төлөгдмөгц хэдхэн минутад дата болон хоног нэмэгдэж, имэйлээр мэдэгдэнэ.

Имэйлдээ товч байхгүй бол Дата нэмэх хуудас руу орж eSIM-ийнхээ ICCID дугаар болон захиалгын имэйлээ оруулна уу.

Анхаар: Хугацаа нь дууссан эсвэл өдрийн (Daily) багцтай eSIM-д дата нэмэх боломжгүй. Энэ тохиолдолд шинэ eSIM авна уу. Асуулт гарвал 7000-0140.

© 2026 Esim Mongolia. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Үйлчилгээний нөхцөл · Нууцлалын бодлого · Холбоо барих

Нууц үгээ мартсан?


Бүртгэлгүй юу? Бүртгүүлэх

Сагс

Таны сагс хоосон байна

Таны сагс хоосон байна. Аяллын eSIM-ээ сонгоорой!

eSIM сонгох
  • Нүүр
  • Бүх ESIM
  • Суулгах заавар
  • Асуулт хариултASK
  • Холбоо барих