Skip to content
Esim Mongolia
  • Нүүр
  • Бүх ESIM
  • Видео заавар
  • Асуулт хариултASK
  • Холбоо барих
Free Express Shipping on orders $ 100!
Esim Mongolia
Account
Home / Асуулт хариулт

Асуулт хариулт

Таны утас eSIM дэмжих эсэхийг шалгах заавар

Төхөөрөмж тус бүрт 2 арга үзүүлж байна. 

IOS систем (Iphone, Ipad)

Арга 1:

iPhone Settings > Cellular цэсээр ороход Add eSIM (эсвэл Add cellular plan) гэсэн сонголт байвал eSIM дэмжинэ гэсэн үг. iPhone XS, iPhone XS Max, iPhone XR болон түүнээс хойших ихэнх загварууд дэмждэг.

Арга 2:

Зарим утас үйлдвэрлэгдэхдээ eSIM-тэй үйлдвэрлэгддэг боловч тухайн улс болон операторын шаардлагаар eSIM хэсгийг идэвхигүй болгодог тул Арга2 болон Арга1-г давхар үзнэ үү.

Android системтэй төхөөрөмжүүд (Samsung буюу android төхөөрөмжүүд)

Арга 1:

Settings > Connections-SIM card manager гэсэн цэсэнд Add mobile plan гэсэн цэс идэвхитэй байвал дэмжинэ. S20, 21, 22, Note 20 Fold, Flip-ийн сүүлийн загваруудаас зарим нь дэмждэг. Ихэнх нь дэмждэггүй тул сайн шалгана уу

Арга 2:

Гар утасны дуудлага хийх хэсэгт *#06# оруулах. EID********* гарч ирвэл таны утас дэмжинэ.

Зарим утас үйлдвэрлэгдэхдээ eSIM-тэй үйлдвэрлэгддэг боловч тухайн улс болон операторын шаардлагаар eSIM хэсгийг идэвхигүй болгодог тул Арга2 болон Арга1-г давхар үзнэ үү.  Enlgish

eSIM QR код суулгах заавар

Анхаарах зүйлс 

– eSIM-г та WiFi бүхий орчинд уншуулахыг анхаарна уу. Та аялал эхлэхээс өмнө QR code-oo Монголд уншуулж СИМ-ээ суулгаж бэлдэх боломжтой.

– Тухайн аялах улсдаа очоод шинэ суулгасан СИМ-ээс интернет авах болон Data Roaming гэсэн тохиргоог (ON болгож) асааснаар интернет ажиллаж эхлэнэ.

– Гар утас хамгийн ихдээ 2 SIM ажилдаг тул бусад SIM-ээ түр авах эсвэл унтраах. Жич: Суулгасны дараа өөрийн нэг SIM-ээ буцааж асааж болно. Таны өөрийн утасны дата ажиллах магадлалтайг анхаарна уу. Хэрвээ та андуурч өөрийн утасны датаг ажиллуулж төлбөр гарсан тохиолдолд манайх хариуцах боломжгүй болно.

– eSIM-г зөвхөн тухайн нэг төхөөрөмжинд л суулгах боломжтой бөгөөд дахин өөр утсанд суухгүй.

– Гадаадад очоод тодруулах зүйл гарах магадлалтай байдаг тул манай хэрэглэгчийн зөвлөх 90088000 дугаар бүхий Wechat болон Viber-г бүртгэн авч явахыг зөвлөж байна.

Суулгах заавар

Та доорхи зааврийн дагуу eSIM суулгах бөгөөд суулгасан eSIM-нийхээ data болон data roaming-г нээсний дараа интернэт идэвхижинэ. /таны бусад СИМ хамаагүй/

iPhone:

Аялалын дата SIM-ний QR уншуулахаас өмнө бусад SIM картуудаа түр OFF болгох нь таныг тохиргоо хийхэд илүү хялбар байх болно.

1. QR Код уншуулах. /eSIM суулгахад интернет орчин шаардлагатай байдгийг анхаарна уу/

-Settings->Cellular->Add eSIM утасны камераар QR уншуулах. /IOS17-с өмнөх хувилбарууд зөвхөн камер ашиглаж QR ушндаг/

/Зарим тохиолдолд eSim Cannot Be Added гэж гарч ирэх бөгөөд ингэсэн тохиолдолд утсаа унтрааж асаагааж дахин оролдоно уу. Хэрэв дээрхи үйлдэлийг хийсэн ч дахин тус алдаа гарвал eSim таны утсанд аль хэдийн суусан байх магадлалтай тул та утасныхаа SIM-ний жагсаалтыг шалгана уу/

2. Дата роуминг асаах:

-Settings->Cellular->Манай SIM-г сонгож->Data roaming ON болгох

3. Нэгээс олон SIM-тэй бол манай SIM-г ашиглаж дата авахаар тохируулах:

-Settings->Cellular->Cellular data->Манай SIM-ийг сонгох.

4. Нэмэлт тохиргоо /Манай ажилтан зөвлөөгүй бол хийж болохгүй/

-Settings->Cellular->Манай SIM-г сонгож->Network selection Auto горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгох.

Та доорхи зааврийн дагуу eSIM суулгах бөгөөд суулгасан eSIM-нийхээ Data болон Data roaming-г нээсний (ON болгох) дараа интернэт үйлчилгээ идэвхижинэ.

5.Дата хэрэглээ: Хэрэглэгч өөрийн гар утаснаас дата хэрэглээгээ хянах боломжтой. -Settings->Cellular->Current Period Roaming — таны хэрэглээ харагдана

Хийгдэх тохиргоо

Android утсанд:

 Аялалын дата симийг утсандаа хийхээс өмнө бусад симээ түр OFF болгох нь таныг тохиргоо хийхэд илүү хялбар байх болно./Заавал биш/

1. QR Код уншуулах. /eSIM суулгахад интернет орчин шаардлагатай байдагыг анхаарна уу/

-Settings->Connections->Sim card manager->Add eSIM /mobile plan/  гэж ороод утасны камераар QR уншуулах. Эсвэл утсандаа хадгалсан QR кодыг Gallery товчыг дарж уншуулах боломжтой.

2. Дата роуминг асаах:

-Settings->Connections->Mobile network->Data roaming 

3. Нэгээс олон симтэй бол манай симнээс дата авахаар тохируулах:

-Settings->Connections->SIM card manager –>Preferred SIM card талбараас манай симийг сонгох

4. Нэмэлт тохиргоо /Ажилтан зөвлөөгүй бол хийж болохгүй/

-Settings->Connections->Mobile networks->Network operators –>Авто горимыг унтрааж Ажилтны зөвлөсөн операторыг сонгосны дараа Airplane mode асааж унраагаад сүлжээ хайж дуустал түр хүлээнэ үү.

Хийгдэх тохиргоо

© 2026 Esim Mongolia - Вебсайтыг: Odkhuu

Нууц үгээ мартсан?


Don't have an account yet? Sign up

Shopping Cart

Your cart is empty

No items in your cart. Go on, fill it up with something you love!

Start Shopping Now
  • Нүүр
  • Бүх ESIM
  • Видео заавар
  • Асуулт хариултASK
  • Холбоо барих