Үндсэн агуулга руу шилжих
Esim Mongolia лого
  • Нүүр
  • Бүх ESIM
  • Суулгах заавар
  • Асуулт хариултASK
  • Холбоо барих
QR код имэйлээр шууд · qPay-ээр төлнө
Esim Mongolia лого
Account
Нүүр / Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 сарын 22

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Esim Mongolia (цаашид «бид») болон esimmongolia.mn вэбсайтаар дамжуулан eSIM дата багц худалдан авч буй хэрэглэгч (цаашид «та») хоорондын харилцааг зохицуулна. Захиалга хийж, төлбөр төлснөөр та энэ нөхцөлийг уншиж танилцан, зөвшөөрсөнд тооцогдоно.

1. Үйлчилгээний тухай

  • Бид олон улсын түнш операторуудын гадаадад аялахад зориулсан eSIM мобайл дата багцыг зуучлан борлуулдаг.
  • Багц нь зөвхөн интернэт дата үйлчилгээ бөгөөд тусдаа утасны дугаар, дуудлага, SMS агуулахгүй (багцын тайлбарт өөрөөр заагаагүй бол). Таны үндсэн SIM болон дугаар хэвээр үлдэнэ.
  • Багц бүрийн хамрах улс, дата хэмжээ, хүчинтэй хугацаа, үнийг бүтээгдэхүүний хуудсанд тусгасан байдаг.

2. Нэр томьёо

  • eSIM — утсанд суурилуулсан цахим SIM. Физик карт шаардлагагүй, QR код эсвэл кодоор суулгана.
  • Өдрийн дата багц — өдөр бүр тодорхой хэмжээний өндөр хурдны дата олгодог, сонгосон хоногийн тоогоор үнэ бодогддог багц.
  • Нийт дата багц — хүчинтэй хугацааны турш нийт хэмжээгээр ашиглах дата.
  • Идэвхжүүлэлт — eSIM тухайн улсын сүлжээнд анх холбогдож дата ашиглаж эхэлсэн үе.

3. Төхөөрөмжид тавигдах шаардлага

  • Таны утас eSIM дэмждэг, мөн аль нэг операторт түгжээгүй (unlocked) байх ёстой.
  • Утсандаа *#06# гэж залгахад EID дугаар гарч байвал eSIM дэмждэг гэсэн үг. Зарим улсад зориулж үйлдвэрлэсэн загварууд eSIM дэмждэггүйг анхаарна уу.
  • Төхөөрөмж тохирох эсэхийг худалдан авахаас өмнө шалгах үүрэг хэрэглэгчид бий. Тохиромжгүй төхөөрөмжөөс үүдсэн асуудалд бид хариуцлага хүлээхгүй.

4. Багцын хугацаа ба дата ашиглалт

  • Ихэнх багцын хүчинтэй хугацаа eSIM тухайн улсын сүлжээнд анх холбогдсон үеэс тоологдоно. Хугацаа суулгасан үеэс эхэлдэг багцын хувьд бүтээгдэхүүний хуудсанд тусгайлан заана.
  • Худалдан авсан eSIM-ээ 180 хоногийн дотор идэвхжүүлэх шаардлагатай. Энэ хугацаа өнгөрвөл eSIM хүчингүй болно.
  • Өдрийн дата багц: өдрийн хэмжээ 24 цаг тутамд шинэчлэгдэнэ. Өдрийн хэмжээ дууссаны дараа дараагийн өдөр хүртэл хурд буурч болно.
  • Нийт дата багц: дата дууссан эсвэл хугацаа дууссан үед үйлчилгээ зогсоно.
  • Интернэтийн хурд, хамрах хүрээ нь тухайн улсын түнш операторын сүлжээ, байршил, цаг агаар, сүлжээний ачааллаас хамаарна.

5. Захиалга ба төлбөр

  • Үнийг төгрөгөөр (₮) илэрхийлсэн бөгөөд захиалга хийх үеийн үнээр тооцно. Валютын ханш, нийлүүлэгчийн үнээс хамааран үнэ өөрчлөгдөж болно.
  • Төлбөрийг qPay-ээр (банкны апп-аар QR код уншуулан) төлнө. Төлбөр бүрэн төлөгдсөний дараа захиалга баталгаажина.
  • Системийн алдаанаас үүдэн үнэ буруу харагдсан тохиолдолд бид захиалгыг цуцалж, төлсөн мөнгийг бүрэн буцаах эрхтэй.

6. eSIM хүргэлт

  • Төлбөр төлөгдмөгц eSIM-ийн QR код, гараар оруулах код, суулгах заавар таны имэйл хаяг руу илгээгдэж, захиалгын хуудсан дээр мөн харагдана. Ихэвчлэн хэдхэн минутын дотор ирдэг.
  • Захиалга хийхдээ имэйл хаягаа зөв оруулах нь хэрэглэгчийн үүрэг.
  • 30 минутын дотор имэйл ирэхгүй бол «Spam» хавтсаа шалгаад, бидэнтэй холбогдоно уу.

7. Суулгах ба ашиглах

  • eSIM-ээ аялалд гарахаасаа өмнө, Wi-Fi-тай газар суулгахыг зөвлөж байна.
  • QR кодыг ихэвчлэн зөвхөн нэг удаа суулгах боломжтой. Суулгасан eSIM-ээ утаснаасаа устгаж болохгүй. Устгасан eSIM-ийг сэргээх боломжгүй.
  • Очсон улсдаа энэ eSIM дээр Data Roaming-ийг асааж, мобайл датаг энэ eSIM-ээр сонгоно.
  • QR код, идэвхжүүлэх кодоо бусдад дамжуулахгүй байх нь таны хариуцлага.

8. Буцаалт ба солилт

8.1. Бүрэн буцаалт. eSIM-ээ суулгаагүй, идэвхжүүлээгүй бол худалдан авснаас хойш 14 хоногийн дотор хүсэлт гаргаж төлсөн мөнгөө бүтнээр нь буцааж авах боломжтой. Буруу улс, буруу багц сонгосон тохиолдолд ч энэ заалт үйлчилнэ.

8.2. Техникийн доголдол. eSIM-ийг зааврын дагуу суулгасан хэдий ч бидний эсвэл түнш операторын талын шалтгаанаар сүлжээнд холбогдохгүй байвал асуудал гарснаас хойш 7 хоногийн дотор мэдэгдэнэ үү. Бид түнш оператортой хамтран шийдвэрлэнэ. Шийдвэрлэх боломжгүй бол eSIM-ийг сольж өгөх эсвэл ашиглаагүй хэсгийн төлбөрийг буцаана.

8.3. Буцаалт хийгдэхгүй тохиолдол:

  • утас eSIM дэмждэггүй эсвэл операторт түгжээтэй байсан;
  • eSIM-ийг идэвхжүүлж, дата ашигласан (хэмжээнээс үл хамаарна);
  • eSIM-ийг утаснаасаа устгасан;
  • 180 хоногийн идэвхжүүлэх хугацаа дууссан;
  • утасны тохиргоо (Data Roaming унтраалттай гэх мэт) буруугаас асуудал үүссэн;
  • багцын хамрах бүсээс гадуур ашиглахыг оролдсон;
  • eSIM идэвхжсэний дараа аялал цуцлагдсан эсвэл хойшилсон.

8.4. Хүсэлт гаргах журам. Захиалгын дугаар, захиалгад ашигласан имэйл хаяг, асуудлын тайлбар, боломжтой бол дэлгэцийн зургийг бидэнд илгээнэ үү. Бид ажлын 1 өдрийн дотор хариу өгч, буцаалт зөвшөөрөгдсөн бол ажлын 5 өдрийн дотор төлбөр төлсөн дансанд тань шилжүүлнэ.

9. Хариуцлагын хязгаар

  • Бид тухайн улсын операторын сүлжээний тасалдал, хурд, хамрах хүрээний хязгаарлалт, давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн хохирлыг хариуцахгүй.
  • Аль ч тохиолдолд бидний хүлээх хариуцлага тухайн захиалгад таны төлсөн дүнгээс хэтрэхгүй.

10. Хориглох үйлдэл

Үйлчилгээг хууль бус үйл ажиллагаа, залилан, спам, бусдын сүлжээ болон системд халдах, бидний зөвшөөрөлгүйгээр дахин худалдах зорилгоор ашиглахыг хориглоно. Ийм үйлдэл илэрвэл бид үйлчилгээг буцаалтгүйгээр зогсоох эрхтэй.

11. Хувийн мэдээлэл

Таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг талаар манай Нууцлалын бодлого-оос дэлгэрэнгүй танилцана уу.

12. Нөхцөлд өөрчлөлт оруулах

Бид энэхүү нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд шинэчилсэн хувилбарыг огноотойгоор энэ хуудсанд нийтэлнэ. Өөрчлөлт оруулахаас өмнө хийгдсэн захиалгад захиалга хийх үед хүчинтэй байсан нөхцөл үйлчилнэ.

13. Санал, гомдол ба маргаан шийдвэрлэх

Санал, гомдлоо Холбоо барих хуудсанд заасан утас, имэйлээр ирүүлнэ үү. Маргааныг талууд эхлээд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ. Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Энэхүү нөхцөл нь Монгол Улсын хуулиар хэрэглэгчид олгосон эрхийг хязгаарлахгүй.

© 2026 Esim Mongolia. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Үйлчилгээний нөхцөл · Нууцлалын бодлого · Холбоо барих

Нууц үгээ мартсан?


Бүртгэлгүй юу? Бүртгүүлэх

Сагс

Таны сагс хоосон байна

Таны сагс хоосон байна. Аяллын eSIM-ээ сонгоорой!

eSIM сонгох
  • Нүүр
  • Бүх ESIM
  • Суулгах заавар
  • Асуулт хариултASK
  • Холбоо барих